Амар тайвныг тогтоогч хүн+++
Page Info
Writer WOWMONG (202.♡.191.52)
Reply 7
Hit 3,729
Date 09-04-20 13:39
Content
Харилцаа бол хэзээд дахин сэргэхүйц үнэ цэнэтэй зүйл юм. Бурхан бидний харилцааг эрхэмд тооцож, эвдрэлцэл юм уу сэтгэлийн шарх, мөн зөрчилдөөн гарах бүрт тэр харилцааг таслахаас илүү хадгалах гэж хичээл гаргахыг хүсэж байдаг юм. Үнэндээ библи дээр Бурхан бидэнд харилцааг сэргээх үйлчлэлийг даатгасан хэмээн айлдсан байдаг 2Коринт5:18. Есүс шавь нартаа бие биеэ хайрлаж байгаагаараа дэлхийд танигдахыг хүссэн учраас тасарч үгүй болсон харилцаа нь итгэгч бус хүмүүст ивээлийг үзүүлж чаддаггүй. Бурханы ивээл нигүүслийг хүртсэн Түүний хүүхэд болохыг хүсч байгаа бол эв найрамдлыг тогтоох хуульд суралцаарай. Есүс "Амар тайвныг тогтоогч хүн ерөөлтөй еэ. Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно." гэж айлдсан байна. Үүн дээр Есүс амар тайван хүмүүс ерөөгдөнө гэж хэлээгүй. Есүс маш тодорхой хэлсэн. Амар тайвны төлөө ажиллаж буй хүмүс нь ерөөгдөх болно. Тэд зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд идэвхтэй зүтгэж байдаг хүмүүс юм. Амар тайвныг тогтооно гэдэг нь зөрчилдөөнөөс зайлсхийх биш юм. Асуудлаас зайлсхийж, асуудал байхгүй мэт нуун далдалж, мөн түүний тухай ярихаас эмээнэ гэдэг нь хулчгар хүний зан юм. Амар тайвны Хаан Есүс зөрчилдөөнөөс айгаагүй. Зарим үед Тэрээр бүх хүний төлөө зөрчилдөөнийг өдөөдөг байсан. Бидэнд зөрчилдөөнөөс зайлсхийх юм уу эсвэл зөрчилдөөнийг бий болгох үе ч байдаг бөгөөд заримдаа тухайн зөрчилдөөнийг шийдвэрлэх ёстой үе ч тохиолддог. Тийм учраас бид Ариун Сүнсний байнгын удирдлагын төлөө залбирч байх ёстой юм.
Suggestion27 Not Recommended0
Comment list
There are no registered comments.
|